Эминем зэрэг Hip Hop одод сая сая доллар халаасалдаг. Гэтэл уг нь Hip Hop нь ядуусын хороололд үүссэн хөгжим бөгөөд эхний үеийн дуучдад энэ тухай зүүдлэх ч сөгөө байгаагүй биз.
Хожмоо "DJ Kool Herc" гэж алдаршсан Клайв жаахан мөнгө олохоор шийдэж гэртээ цэнгүүн зохиожээ. Охид 25 цент, хөвгүүд 50 цент төлж, ээж аав дүү нь ч мөн үйлчилгээнд оролцсон гэдэг.
Тэрээр хоёр пянз тоглуулагч зэрэгцүүлэн тавиад адилхан пянзнууд тавьж, тухайн дууны залуусын бүжиглэх дуртай хэсгийг (Breaks) дуусахад нөгөө пянзнаас залгуулан тавих маягаар ээлжлэн үргэлжлүүлж ёстой доргиож өгчээ.
Түүний найз "Coke La Rock" микрофон шүүрч аваад тухайн аянд тааруулан ярьж гарчээ. Юун рэп байх вэ дээ, би зүгээр л сахилгагүйтэж, эхлээд тэнд байгсдыг нэрээр нь дуудаад дараа нь охидын анхаарлыг татах гэхдээ машинаа буруу газар тавьсан нөхдийн тухай ярьж эхэлсэн билээ гэж хожим дурссан байдаг.
Зочдоо зугаацуулах гэж DJ Kool Herc болон Coke La Rock нарын бодож олсон зүйл тэнд байсан залууст ихээхэн таалагдаж тэд улмаар цааш дуурайн эндээс "Grandmaster Flash", "Afrika Bambaataa", "Grandmaster Caz" зэрэг анхны Хипхопчид төржээ.

DJ Grandwizzard Theodore 1980 онд Fantastic Romantic Five рэпперүүдийн хамт Bronx Expressway гудманд. Энэхүү замыг барих гэж гол горхины урсгалыг өөрчлөн, дэлбэлэлт хийж байсан нь хотын энэ хэсгийн хөрөнгөлөг иргэдийг үргээж Бронксийг ядуусын хороолол болгон хувиргажээ.

Hip Hop өргөжин хөгжсөнөөр гудамжны хулигаануудын бүлэглэлүүдийн тэмцэл буурч, харин DJ (disc jockey буюу төрөл бүрийн тоглуулагчаас хөгжмийг сонгож найруулан олонд хүргэгч) болон MC (Master of Ceremonies буюу манайхаар бол концерт хөтлөгч) хөгжмийн тэмцэлдээн ширүүсчээ. Тухайлбал зураг дээрхи Cold Crush Brothers хамтлаг 1981 оны 7-р сарын 3-нд Fantastic Romantic Five хамтлагтай халз тулаад ялагдаж шагналын 1000 долларыг хүртэж чадаагүй байна.

Рэп хамтлаг The Cold Crush Brothers өөрсдийн үнэт техник болох SL-1200 пянз тоглуулагчаа тэврээд шоунд оролцохоор явж байгаа нь. Hip Hop хөгжихийн хэрээр Бронкс дахь цахилгаан барааны дэлгүүрүүдэд пянз тоглуулагч хулгайлах явдал мөн дагаж өссөн байдаг. Пянз тоглуулагч, дуу өсгөгч л байвал сургууль, орон сууц ер чөлөөт талбай болгонд л цэнгүүн зохиоцгоох болжээ.

70-80 онд Нью-Йоркод Hip Hop дагнасан клубууд үүссэн. Тайзан дээр нь Almighty KG тоглож буй Harlem World нилээд алдартай байв. Хөлс бага нэхэх боловч адилхан л олон зочдыг татдаг болохоор тэд клубын эздийн хувьд бусад хамтлагуудаас давуу талтай байлаа.

Баруун гар талд буй Клайв нь 1973 онд хоёр пянз тоглуулагч ашиглан дуунуудаас "Breaks" хэсгүүдийг таслан хольж найруулан бүжиглэгчдийг галзууруулдаг байснаараа Hip Hop –ыг үндэслэгч гэж тооцогддог. Түүний дэргэд Pooky, Tony Tone, KK Rockwell, DJ Breakout , Reba.

60-70 онд Бронкс ядуурч ажил төрөлгүй залуус бүлэглэл байгуулан гудамжуудыг хянах болсон.

Алдартай Hip Hop-DJ Grandmaster Flash өөрийн Furious Five хамтлагтай тоглохоор ухуулах хуудас гаргасан нь, 1981 он.

Чинээлэг айлууд нүүн одсоноор Бронксын нийтийн байрнуудын дундын том өрөөнүүдэд HipHop тоглолт болдог болжээ.MC Busy Bee 1981 онд нэг ийм өрөөнд рэп дуулж буй нь.

Поп оддын дэргэд мөнгө муутай HipHop дуучид концертоо иймэрхүү байдлаар гараар зурсан ухуулах худсаар зарладаг байжээ. 1980 оны зарлал дээр бүр ямар метроны буудалд буухыг ч заасан байх юм.

Тайз засал гэхээр юм байхгүй тул рэпчид өөрсдийн эрч хүчиндээ л найддаг байв. "Treacherous Three" HipHop гурвалын нэг гишүүн MC LA Sunshine нэгэн сургуулийн ширээн дээр бүжиглэж буй нь, 1980 он.

DJ Kool Herc нь 70-аад онд Hip Hop үндэс суурийг тавьсан боловч хожмоо мартагдсан юм. Нэгэн цэнгүүн дээр хутгалуулснаасаа болоод Hip Hop жинхэнэ хүчээ аван мөнгө олдог болох үед нь тоглолтонд оролцож чадахгүй байжээ. Эрүүл мэндийн даатгал төлж чаддаггүй байсан тул бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хандив цуглуулах хэвлэлийн бага хурал 2006 оны 2-р сарын 28-нд хийж буй нь.
Comments
Post a Comment